Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс "Хаан шонхор"-уудыг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 13:14:22

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан анх удаа Хан Хэнтий нутгийнхны "ХААН ШОНХОР-2016" тэргүүн ёслол арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ сарын 15-нд Чингис хаан зочид буудлын 5 давхарт буюу Өргөө танхимд зохион байгуулах тус арга хэмжээний үеэр Оны шилдэг Оюуны бүтээл, Оны шилдэг Амжилт, Оны шилдэг Төсөл, Оны шилдэг Нутгийн зөвлөл гэсэн номинацуудын эзэд тодрох юм. 

Хэнтий аймгийн нутгийн зөвлөл нь нутаг орноо гэсэн сэтгэлтэй олон нийтийн сайн дурын оролцоог хангах үндсэн зорилготой байгууллага бөгөөд аймгийн уугуул иргэд, тэнд ажиллаж амьдарч байсан болон одоо ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, оролцоог хангах үүднээс тогтмол үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог байна.

Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлэх хэн бүхэнд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн үүд хаалга нээлттэй бөгөөд Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бээжингийн гудамж “Жи Би” плаза 304 тоотод байрладаг,  ажлын цагаар 7714-7222 утсаар холбогдох боломжтой юм байна.

Харин  "ХААН ШОНХОР-2016" тэргүүн ёслол арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  9970-8677, 8090-7071, 9956-0000 утаснаас авч болох аж.

Д.Одонтунгалаг

Связанные новости