Тусгай хамгаалалттай газар зэвсэгтэй явсныг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 14:27:05

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

“Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Жаргалтхаан сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал нарын ахалсан ажлын хэсэг орон нутагт хөдөлгөөнт эргүүлээр шалгалт хийж  дархан цаазат Бурхан халдун уулын орчимд галт зэвсэг авч явсан гурван зөрчил илрүүлжээ. Мөн  Цэнхэрмандал сумын нутагт зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг бусдад шилжүүлсэн хоёр зөрчлийг ч илрүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан иргэдийн зэвсгийг түр хураан авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу 534 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцлоо.  Иргэдийг ахуйн зориулалтаар галт зэвсэг эзэмшиж, ашиглах бол холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг  цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Ж.Батсайхан

Связанные новости