Өршөөлийн аян энэ сарын 31-нд дуусгавар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын албанаас зарласан өршөөлийн аян энэ сарын 31-нээр дуусгавар болох гэж байна.
Тус аян нь Солонгос улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцах нөхцлийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөхөд чиглэгдэж байгаа юм.
Энэхүү аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай юм байна.
Өөрөөр хэлбэл, визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцсан тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх аж.
Б.Туул