Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬС.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж байгаа. Шүүх хурал товлосон цагаасаа хоцорч эхэлсэн ч шүүх хурлын бүрэлдэхүүн гүйцсэн гэж үзээд үргэлжлүүлэн эхний тайлбараа авч байгааг бид өмнө мэдээлсэн.
Гэвч Шүүх бүрэлдэхүүн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэрийг дөнгөж сая гаргасан байна. Шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-ны өдрийн 11.00 цагаас Хорих 461 дүгээр ангид болно гэж мэдэгдлээ. Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарлажээ. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргасан юм байна.
Ж.Батсайхан