ЦЕГ-т “Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Цагдаагийн ерөнхий газарт болсон юм. Энэхүү үзэсгэлэнд цагдаагийн байгууллагын хэмжээнд 2016 онд өрнөсөн үйл явдлуудаас онцлон түүвэрлэсэн 140 гаруй гэрэл зураг дэлгэгдсэн нь сонирхол татаж байна.
Энэ онд цагдаагийн байгууллагын түүхт 90 жил, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил зэрэг тэгш ойн баяр болсон юм. Мөн МУГЖ, цагдаагийн ахмад Г.Ариунбаатар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн, цагдаагийн алба хаагчид АСЕМ-ийн дээд түвшний уулзалт, Үндэсний их баяр наадам болон УИХ, орон нутгийн сонгуулийн хамгаалалтыг амжилттай зохион байгуулсан зэрэг чухал үйл явдлуудыг гэрэл зургаар өгүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс бэлтгэн гаргаж буй “Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн таван өдрийн хугацаанд дэлгэгдэн олон нийтийн хүртээл болно. Дараа нь ЦЕГ-ын харьяа газар, хэлтсүүдээр аялах юм байна.
Ж.Батсайхан