Налайх дүүрэгт  хууль сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-14 16:35:41

Нийслэлийн захын дүүргийн нэг  Налайхад өнөөдөр  “Хууль тогтоомж сурталчилах” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

Энэ өдөрлөгийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас дүүргийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгийн нээлтэнд дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, ГХУСАЗЗ-ийн дэд дарга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон зөвлөлийн гишүүд, холбогдох хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцлоо. Өдөрлөгөөр иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль хяналтын байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Цаашид ийм өдөрлөгийг тогтмол зохион байгуулах юм гэж Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости