Щелкунчиктэй шинэ жил айсуй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДэлхийн сонгодог бүжгийн жүжгийн ноён оргилын нэг “Шелкунчик” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ бямба, ням гарагт тоглоно.
Тус театрын уран бүтээлчид анх 1982 онд тоглож байсан энэхүү балетаа сүүлийн гурван жил тайзнаа тоглоогүй бөгөөд 2012 онд БНХАУ-ын Тяньжиний театрт тоглосноос хойш ийнхүү ахин тавих гэж байна.
Дэлхийн ихэнх театрууд шинэ он гарах дөхсөн энэ үеэр нэг л тоглолтыг үзэгч олондоо хүргэдэг бичигдээгүй хуультай билээ. Бидний сайн мэдэх энэхүү "Щелкунчик" /The Nutcracker/ бүжгэн жүжгийг анхны тавилтаараа буюу балетмейстер В.Федонины хөрвүүлэн дэглэснээр үзэгчдэд хүргэх юм.
Ж.Болор