НӨАТ-ын сугалааны сүүлчийн тохирлыг ням гаригт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-17 13:38:28

НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол  энэ долоо хоногийн ням гариг буюу 12 дугаар сарын 18-ны өдөр тохионо.

Эл өдөр МҮОНТВ-ээр 19.00 цагаас  шууд дамжуулах сугалааны тохирол нь энэ оны хувьдч сүүлчийнх юм. Энэ удаагийн сугалааг арваннэгдүгээр сарын 1-30-ны хугацаанд худалдан авалт хийсэн баримт дунд явуулах ажээ. Гэхдээ мэдээж татварын цахим сүлжээнд бүртгүүлсэн байх шаардлагатай. Тиймээс уншигч та баримтуудаа  сугалааны тохирол явагдахаас нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар  сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.

Ж.Батсайхан

Связанные новости