Татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-19 17:28:18

Хэнтий аймгийн татварын хэлтэс 2016 оны жилийн төлөвлөгөөний дүнгээр улсын төвлөрсөн төсөвт 1,554.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 1,319.9 сая төгрөг буюу 85 хувьтай төвлөрүүлжээ.

Харин аймгийн төсөвт 7,487.8 сая төгрөг төвлөрүүлэхээс 7,015.6 сая төгрөг буюу 94 хувьтай, сумын төсөвт 1,383.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 1,282.8 сая төгрөг төвлөрүүлсэн буюу 93 хувийн биелэлттэй байна.

Он дуустал үлдэж буй хугацаанд улс, аймаг, сумын төсвийн орлогын төлөвлөгөөг өссөн дүнгээр биелүүлэхээр тооцож, татварын өр барагдуулах ажлыг Татварын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот албан даалгавраар эрчимжүүлэн ажиллаж байна.

Д.Одонтунгалаг

Связанные новости