Хяналт шалгалтаар хугацаа дууссан 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-20 13:40:52

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүүхэд- Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд шинэ жилийн урьдчилан сэргийлэх шалгалтыг холбогдох газруудад явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Тухайлбал хүнсний зах болон хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, хадгалалтын хугацаа дууссан 16 нэр төрлийн 197 ширхэг 211700 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар нь устгуулж, газар дээр нь зөрчлийг арилгуулжээ. Мөн хаяг шошгын зөрчилтэй 31 нэр төрлийн 647500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулсан байна. 

Тус аяныг хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг ЕБС-ийн сурагчдад танилцуулж, анхааруулга, зөвлөгөө өгөх, хоол хүнсний гаралтай өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл, сургалт хийх, хүүхэд бүрийг витаминжуулах зорилгоор өрнүүлж байгаа аж.

Д.Одонтунгалаг

Связанные новости