Дээрмийн хэрэг ихсэж буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 13:46:47

Улсын хэмжээнд дээрмийн  гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэдийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн дээрэмдэж, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Ч.Ариунболд

Связанные новости