Шүүхийн шинэчлэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал маргааш Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн байранд болно.
Уг хурлаар шүүх эрх мэдэл, хууль хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал, гарц гаргалгааг хэлэлцэх бөгөөд Улсын дээд шүүх болон нийслэлийн шүүхүүд, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцож, илтгэл тавина. Тухайлбал, Хууль зүйн ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Монгол Улсад шүүх эрх мэдэл бүрэлдэх үйл явц”, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан "Шүүхийн шинэтгэл: үр дүн, сорилт”, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан "Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйн бичгийн тухай өгүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавих юм.
Ч.Ариунболд