Турк улсад Монголын цэргийн атташе суулгахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБХЯ-ны Төрийн нарий бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч, хурандаа Х.Батбилэг өчигдөр буюу энэ сарын 20-нд БНТУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Гохан Өзбекийг хүлээн авч уулзжээ.
Монгол, Туркийн батлан хамгаалах салбар 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд одоог хүртэл тогтвортой хөгжиж буйг талууд уулзалтын эхэнд онцлов.
Хурандаа Х.Батбилэг “Манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд БНТУ-ын Засгийн газар, БХЯ-д талархаж байна. Бид Турк улсад өөрийн цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Ч.Ариунболд