Объектын гал түймэр буурахгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна.
Тухайлбал өчигдөр нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилчиний 7 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Б-н “Хюьндай старекс” загварын автомашин, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжийн 2 тоотод иргэн О-н амбаар шатаж байна, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 93 дугаар гудамжийн 3 тоотод иргэн М-н байшин шатсан байна. Галын дуудлагын дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай ажиллаж байгаа ч гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.
Иймд гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах, хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг нийт ард иргэдэд анхааруулж байна.
Н.Туяа