Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 58 алба хаагч тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 10:47:07

Хууль сахиулах их сургуулийн "Ахлагчийн сургууль"-д бэлтгэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 58 иргэн халба хаагч өчигдөр буюу энэ сарын 20-нд тангараг өргөв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 07 хүртэлх хугацаанд мэргэжлийн сургуульд алба хаагчдаа сургасан байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга, хурандаа А.Гэрэлт-Оч, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Р.Саруултамир нар оролцож, алба хаагчдыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүссэв.

Төгсөгчид ШШГЕГ-ын даргын тушаалаар төв, орон нутгийн анги, албадад томилов.

Ч.Ариунболд

Связанные новости