Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-12-21 11:29:16

Багахангай дүүргийн Онцгой комиссын гишүүдэд өчигдөр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх, Багахангай дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн Засаг даргын 2016 оны А/205 дугаар захирамжаар батлагдсан “Газар хөдлөлтийн урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулжээ.

Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулсан уг сургалтыг Сургалтыг НОБГ, Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран ”Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах нь” сэдвээр явуулсан байна.

Н.Туяа

Связанные новости