Долоо хоног хойшилсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал долоо хоног хойшлогдоод хуваарийн дагуу өнөөдөр үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн нууцтай холбоотой асуудлаар тусгайлан хуралдсан бөгөөд хурал яг одоо Хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө эмч нар очсон нь өмгөөлөгчийн даралт ихэссэнтэй холбоотой хэмээн тайлбарлав.
Сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээчээс гадна хоёр гэрч Г.Чулуунбат, н.Давааням нар оролцож байгаа. Мөн Сэжигтний ар гэрээс Ц.Амгаланбаатарын ээж ирсэн гэсэн мэдээлэл өгөв. Одоогоор шүүх хуралд оролцогчдыг шүүхийн танхимд оруулж эхлээд байна. Хурал хаалттай болох учраас хэргийн холбогдогчдоос бусдыг нь гаргав.
Ж.Батсайхан