Баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 14:24:00

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Энхболд өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд зохион байгуулсан ажлын талаар танилцуулав. Тухайлбал, энэ сарын 16, 17-нд, 1635 аж ахуйн нэгж, байгууллага, 3200 гаруй иргэнийг хамруулан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулжээ. Цэвэрлэгээгээр 603.9 тонн хог хаягдал, овоолсон цас, мөсийг тээвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-нүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй 12 ТҮЦ-ыг нүүлгэж, газрыг чөлөөлжээ.

Танилцуулгын дараа дүүргийн удирдлагууд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, пиротехникийн хэрэгсэл борлуулах үйл ажиллагаан хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Ч.Ариунболд

Связанные новости