Шүүх хурал хаалттай хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬС.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд үргэлжилж байна.
Яг одоо ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх танхимд шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар, хоёр шинжээч, хоёр эмчээс өөр хүн оруулахгүй байгаа юм. Гэрч болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн танхимын гадна байгаа бөгөөд шүүхийн хэвлэлийн ажилтнуудыг хүртэл шүүх хуралдаанд оролцуулахгүй, бүгд хүлээлтийн байдалтай байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд гэрч Г.Чулуунбатаас гадна иргэн н.Даваанямыг гэрчээр дууджээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна.
Д.Өлзий