“Бөмбөгөр” худалдааны төвийн ажилчдад гамшгаас хамгаалах сургалт явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЧингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Бөмбөгөр” худалдааны төвийн удирдлага, ажилтан албан хаагчдад гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах 10 дугаар ангийн албан хаагчид оролцсон байна. Мөн энэ үеэр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд протехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт, шалгалт хийсэн байна.
"Бөмбөгөр" худалдааны төвд үйлчилгээ, худалдаа эрхлэгч, нийт 1500 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон пиротехник хэрэгслийн аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө зөвлөмж өгч, санамж сэрэмжлүүлгийн материал тараажээ.
Н.Туяа