С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 18:32:01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа, урьдчилан хорих 4161 дүгээр ангид 10.00 цагт хаалттай эхэлсэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал маргааш хүртэл түр завсарласан байна.

Өнөөдрийн хуралдаанд сэжигтнүүд мэдүүлэг өгч, прокурорууд яллах дүгнэлтээ танилцуулсан байна. Шүүх хуралд оролцож буй сэжигтнүүдийн өмгөөлөгч, гэрчийн нэрсийг нууцалж байгаа аж. Энэ нь тэдний аюулгүй байдлыг хангах зорилготой гэдгийг Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Л.Мөнхтуяа хэллээ

Шүүх хурал маргааш өглөөний 10.00 цагаас үргэлжилнэ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости