Ховд суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХовд аймгийн Ховд сумын Баянбулаг багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцласан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.
Тодруулбал тус багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон юм. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул захирамжийг цуцалсан байна.
Ч.Ариунболд