Чөлөөтийхөн Улаан-Үдээс гурван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Улаан-Үд хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч, буриадын алдарт бөх Г.Б.Бай¬меевийн дурсгалд зориулсан бүх оросын чөлөөт бөхийн “Абай Гэсэр-2016” уламжлалт тэмцээнээс манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнд Буриадын районууд, Эрхүү муж, Байгалийн чанад дахь болон Краснодарын хязгаар, Хакассын Бүгд найрамдах улс, Казахстан, Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын нийт 160 бөх оролцсоноос Н.Амарсайхан 74 кг-д мөнгө, Б.Анхбаяр 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнээс өмнө нь А.Болдсүх, А.Төмөрсүх, Т.Мөнхбаяр, Н.Баярмагнай, Г.Ганхуяг нар алтан медаль хүртэж байсан юм.
Д.Өлзий
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
18 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день