3x3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-17 09:41:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал “FIBA 3x3 Ulaanbaatar women series-2025 тэмцээн маргааш эхэлнэ.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд АНУ, Сингапур, Канад, Япон, Филиппин, Австри, Герман, Украин, Австрали, АНУ-ын шилдгүүдээс гадна манай улсын гурван баг оролцох юм. 12 багийг дөрвөн хэсэгт хуваах бөгөөд хэсгээс хоёр баг хасагдах шатанд өрсөлдөнө.


Энэ сарын 23-нд эхлэх ДАШТ-ий өмнөх томоохон сорилго гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд Монголын шигшээ баг “А” хэсэгт Канад, Японтой багтжээ. Харин “Улаанбаатар Амазонс”-ынхон “В” хэсэгт Филиппин, Австритай, “Амгалан U24” багийнхан АНУ, Австралитай “С” хэсэгт таарчээ. Дэлхийн цувралд оролцож буй гадаадын есөн багаас долоо нь ДАШТ-д өрсөлдөх юм.

Связанные новости