Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭМаргааш нутгийн баруун хагаст, 26-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Харин энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.