Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-25 00:13:08

Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уулын Баяжуулах үйлдвэр энэ онд тасралтгүй ажиллаж, 25.4 мян.тн хайлуур жоншны баяжмал, 100.0 мян.тн төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэн төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллажээ.

Угтаа тус үйлдвэр жилд 600.0 мян.тн хүдэр боловсруулж, 120-140.0 мян.тн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай боловч дэлхийн зах зээлд хайлуур жоншны бүтээгдэхүүний эрэлт буурсанаас үйлдвэрлэлийн хэмжээг багасгаж, сүүлийн жилүүдэд 30.0 орчим мян.тн баяжмал үйлдвэрлэж байгаа юм.

Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд технологийн горимд зарим өөрчлөлт оруулан төмрийн хүдэр боловсруулж, 65 хувь агуулгатай төмрийн нойтон баяжмал үйлдвэрлэжээ.

Д.Одонтунгалаг

Связанные новости