Шүүх хурал мэтгэлцээний шат руугаа шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-26 14:20:58

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал одоо мэтгэлцээн шүүмжлэлийн шатандаа орлоо гэж мэдээлэв.

Шүүх хурлын мэтгэлцээний шат их чухал юм. Шүүгдэгч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны явцыг нарийвчлан заасан байдаг.  Шүүх хурал нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжлэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай үргэлжилнэ. Энэхүү хариуцлагатай шүүх хурал ч энэ ч хатуу заалтыг ягштал барьж байна. Шүүх хурлын мэтгэлцээн дуусваас  төгсгөлийн шатандаа орж байна гэсэн үг гэж хуульчид тайлбарлаж байна. Үүний дараа шүүгдэгчдийн үгийг сонссоноор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, танилцуулах юм байна.

Ж.Батсайхан

Связанные новости