"Баялгийг нь ашиглаж байгаа ч мэдээлэл өгсөнгүй" гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-27 23:28:33

“Нээлттэй Нийгэм форум”-ын санхүүжилт болон арга зүйн дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Ажил Олгогч Эздийн холбоо Баян-Овоо суманд орших Дожирын жоншны ордод үйл ажиллагаа явуулж байгаа Ханшашир ХХК болон Хэнтий аймгийн Баян-Овоо сум хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийж ажиллалаа.

“Ирээдүйд үлдэх баялаг” төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү мониторингоор дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаарх талуудын үүргийн хэрэгжилтийг үнэлэв. Мониторингоор гэрээний хэрэгжилтэнд холбоотой зөрчил дутагдал тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлж орон нутгийн иргэдийн оролцоог ханган гэрээний хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах замаар цаашид гэрээ, түүний хэрэгжилт үр нөлөөг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өглөө. 

Төсөл хэрэгжүүлэх явцад Ханшашир ХХК, Баян-Овоо сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний талаар тодорхой мэдээллийг авахаар албан бичгээр Ханшашир ХХК-д хандсан боловч бидний саналыг хүлээж авахгүй, танай байгууллагатай хамтран ажиллахгүй, компаний үйл ажиллагааны нууцтай холбоотой материалуудыг нэхсэн тул өгөх хуулийн заалт  байхгүй гэсэн хариу өгч байв. Иймээс төсөл хэрэгжүүлэх явцад компанитай холбогдсон мэдээллүүдийг Байгаль орчны байцаагч, Дожирын уурхайн гүйцэтгэх захирал, сумын Иргэдийн хурал, ЗДТГ, Олон талт зөвлөл, иргэдээс авч ашиглав. Гэрээний хэрэгжилтийг хянах Олон талт зөвлөл 2014 онд байгуулагдсан боловч гэрээг тооцоо баримтанд суурилан бодитойгоор үнэлж чадаагүй байна.

Мониторинг хийх явцад Хэнтий аймагт нийт 159 хайгуулын  болон ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгж байгаагаас нутгийн захиргааны байгууллагатай хамтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 10, үүнээс Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга http://www.eitimongolia.mn/ сайтанд тавигдсан дөрвөн гэрээ байна. Үүнээс ажиглахад орон нутгийн захиргаа өөрийн нутагт хайгуулын болон ашиглалтын хамтын ажиллагааны гэрээг зайлшгүй байгуулах талаар хоёр тал санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Связанные новости