Хэнтий аймгийн "Оны шилдгүүд"-ээр хэн хэн тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 10:26:12

Улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэн Хэнтийчүүд "Оны шилдгүүд"-ээ шалгаруулдаг уламжлалтай. 

Тодруулбал, "Төрийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан"-аар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн Ц.Билэгсайхан, "Хууль хяналтын байгууллагын шилдэг ажилтан"-аар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Р.Батсайхан, "Соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтан"-аар АДБ-ийн Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Ш.Уранцэцэг, "Санхүү, банкны салбарын шилдэг ажилтан"-аар Батноров сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Ж.Болор-Эрдэнэ, "Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан"-аар Өндөрхаан хот тохижилт орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын жолооч үйлчлэгч Д.Цолмонжаргал, "Хөдөө аж ахуй, бизнесийн салбарын шилдэг ажилтан"-аар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Н Анхбаяр, "Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан"-аар Бэрх хотын Сум дундын эмнэлгийн хүүхдийн эмч Я.Дарьбазар, "Боловсролын салбарын шилдэг ажилтан"-аар Бор-Өндөр сумын ЕБС-ийн Газарзүйн багш М.Дүгэрсүрэн нар 2016 оны шилдэг ажилтнаар шалгаран Аймгийн Засаг даргын “Болор цом” мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Мөн Төрийн шилдэг байгууллагаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон, Хувийн хэвшлийн шилдэг байгууллагаар “Боржигон нутаг “ХХК-ны хамт олон шалгаран Аймгийн Засаг даргын “БАТЛАМЖ” мөнгөн шагнал гарджээ.

Д.Одонтунгалаг

Связанные новости