Хоёр тоосгоны үнэ буюу “Ясли-цэцэрлэгийн цогцолбор”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 13:14:33

Хэнтий аймгийн Ахмад багш нарын “Хан Хэнтийхэн” холбооноос хүүхдийн “Ясли-цэцэрлэгийн цогцолбор” байгуулах санаачилга гаргаж, “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж эхэллээ.

Тус холбооныхон шинэ оны өмнө энэхүү санаачилгаа ажил хэрэг болгон өөрсдөөсөө эхлүүлж, улмаар орон нутгийнхаа иргэдэд хандан мөнгөн хуримтлал үүсгэхэд нэгдэж, дэмжиж ажиллахыг уриалсан байна.

Аянд нэгдэхийн тулд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн санаачилгаар сар бүр хоёр тоосгоны үнэ болох 440 төгрөгийг Хаан банкны 5959111841 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тушааж, мөнгөн хуримтлал үүсгэж байх юм. Аяны явцын талаарх мэдээллийг орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тогтмол мэдээлж, гэрчилгээ гардуулж сурталчлах, урамшуулах ажил мөн явагдах аж.

Хан Хэнтий нутгийн ахан дүүстээ эх нутгийн минь ирээдүй болсон ирээдүй хойч үедээ тав тухтай, тохилог орчинд хүмүүжих боломжийг хамтдаа бүрдүүлэхийг Хэнтий нутгийн нийт ахмадууд ийнхүү уриалж байна.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости