Хүдэр суманд "Хонины цэцэг" өвчин гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт "Хонины цэцэг" өвчин гарсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.
Энэ сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Б-ийн суурьт 442 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тус багийн иргэн Б-ийн хотонд “Хонины цэцэг” өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд дахин өвчлөл гараагүй захирамжийг цуцласан байна.
Ч.Ариунболд