Сайнцагаан сум энэ оныг түншлэл, хамтын ажиллагааг дэмжих жил болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-11 10:48:39

Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гаргаж энэ оныг тус сумын хэмжээнд хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих жил болгов.

Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлж, хоорондоо хоршин шинээр үйл ажиллагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлж өгөх, салбар дундын уялдааг сайжруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх нь хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих жилийн гол зорилго байх ажээ.

Энэ хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргах бөгөөд төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг нь ханган ажиллах ажлын хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулсан байна. Ажлын хэсэг үйл ажиллагаагаа хагас, бүтэн жилээр тайлагнан ажиллана.

Т. Отгонтуяа         

 

Связанные новости