Зам тээврийн ослоос 13 хүн хүнд хөнгөнөөр бэртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын 16-ны өдрийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл зургаа бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцосн жолооч нэг, сургуулийн насны нэг хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, "Энхтайван найрамдлын ордон"-ы автобусны буудлын замд Аз сервис ХХК-ийн "Baw WG120" маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын 7 хүн гэмтсэн. Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton маркийн авто машины жолооч Э нь T.Mark-2 маркийн машинтай мөргөлдөж 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч хоёр хүн гэмтсэн. Сар шинийн баяр дөхөж орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмж, зааврыг биелүүлээрэй гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Ж.Батсайхан