Энэ сарын 27-29-ний өдөр хилийн боомтууд ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-29-ний өдөр ажиллахгүй юм байна.
Дээрх өдрүүдэд урд хөрш БНХАУ-ын Цагаан сарын баяр тохиож байгаатай холбогдуулан хилийн боомтууд уламжлал ёсоор амрах болсон. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж хэвийн ажиллана.
Ж.Батсайхан