“Баян Монгол” СӨХ-ны үйл ажиллагааг зогсоохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-19 12:48:42

“Баян Монгол” хороолол оршин суугчи­д “Баян Монгол” сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг зогсоохыг хуулийн байгууллагуудаас шаардсан хэвлэлийн бага хурал Монгол Ньюсд болов.

Тус хороололд 1830 өрх амьдардаг бөгөөд сард “Баян Монгол” СӨХ-нд нэг айл 160 мянган төгрөг төлдөг байна. Гэвч СӨХ орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийг засдаггүй, өрхүүдээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулдаг нь тодорхойгүй. Мөн хулгай дээрмийн хэрэг гарах нь нэмэгдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэд эсэргүүцэж байгааг  "Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны дарга Б.Болдбаатар хэллээ. 

Тэрбээр, “СӨХ-ны гишүүд нь “Баян Монгол” хороололд амьдардаггүй гадны иргэд байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоолгохоор шүүхэд хандсан. Гэвч шүүхээс бидний эсрэг шийдвэр гаргасан. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд Шүүх уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Э.Энэрэл

Связанные новости