Нярай хүүхдээ  зүүгээр гэмтээсэн эхийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-19 15:14:46

Энэ сарын 17-ны өдөр 10 хоногтой нярай хүүхдээ зүүгээр шивж хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг Баянхонгор аймагт гарчээ. 

 Баянхонгор аймгийн эмнэлэгт бие нь ихэд муудсан нярай хүүхэд ирэхэд нь  эмч нар үзлэг хийхэд бүх биеийн хэсэг рүү нь зүүгээр шивж хүндээр гэмтээсэн байв. Төрүүлсэн ээж нь дөнгөж төрөөд 10 хонож буй хүүхдээ ийнхүү санаатайгаар гэмтээсэн аж. Тус аймгийн эмч нар яаралтай тусламж үзүүлж, хүүхдийн амь насыг аварчээ. Аймгийн цагдаагийн хэлтэс хүүхдээ санаатайгаар гэмтээсэн эхийг мөрдөн байцааж,  шалгаж байна.

Ж.Батсайхан

Связанные новости