Ахмад хилчид ОБЕГ-ын алба хаагчдад дулаан бээлий хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-19 15:28:38

Ахмад хилчдийн санаачлагаар байгуулагдсан "Нар тоссон хил" ТББ-ынхан Онцгой байдлын албаны алба хаагчдад  дулаан бээлий хандивлаж буйгаа өнөөдөр тус газарт хүлээлгэн өгөв.

 "Нар тоссон хил" ТББ-ын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан, ахмадын өвлөлийн дарга Ч.Элбэгсайхан нар “Бид онцгой байдлын албаныхаа ажил үүргийг сайн ойлгодог. Байнгын цагийн байдалд ажилладаг хүмүүс. Тиймээс бид өвлийн хүйтэн улиралд бага ч болов нэмэр болох үүднээс дулаан бээлий бэлтгэн албан хаагчдынхаа хэрэгцээнд хандивлаж байгаа юм” гэлээ. Тус төрийн бус байгууллагынхан “Ахмад бүр гурван бээлий” гэсэн аяныг өрнүүлснээр 100 гаруй бээлий цуглуулснаа ийнхүү Онцгой байдлын албанд хандивлав. Нэг сонирхолтой нь,  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Дорноговь аймаг дахь отрядын Далай бумбатын заставт цэргийн алба хаасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости