“Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол улсын гавьяат, 21 дүгээр зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчид амжилттай оролцов.
Өнгөрөгч долоо хоногт болсон 39 байгууллагын 201 тамирчин өрсөлдсөн энэхүү том тэмцээнд “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 8 тамирчин оролцож, 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар алтан медаль, шилдэг тамирчны цом, 69 кг-ын жинд О.Батзориг мөнгөн медаль, +91 кг-ын жинд 441 дүгээр ангийн Мэргэжлийн удирдлагын тасгийн ажилтан, дэд ахлагч Б.Агарзандан хүрэл медаль хүртэж, “Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртжээ.
Ж.Батсайхан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar