“Дархан гурил тэжээл” компанийн хувьцаа 15 хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 124,485 ширхэг хувьцаа арилжиж нийт 107 сая 109 679 төгрөгийн гүйлгээ хийснээс 8 компанийн хувьцаа өслөө.
Энэ арилжаагаар 15 компанийн хувьцаа буурсан бол 7 компанийн хувьцаа тогтвортой байлаа. Тодруулбал “Дархан гурил тэжээл” компани хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Таван толгой” 7.55 хувиар, “Улсын их дэлгүүр” 3.48 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 845.33 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 451 тэрбум 906 сая 631 329 төгрөг боллоо.