Сумогийн 72 дахь Их аваргын ёслолыг 18 мянган хүн үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭЯпоны мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Ёкозүна /Их аварга/ Кисэносатогийн Дохё-ири буюу дэвжээний ёслолыг өчигдөр /2017.01.27/ Токио хотын Мейжи сүмд зохион байгуулав.
Япон сумоч 19 жилийн дараа энэхүү хүндэтгэлийн ёслолыг хийж байгаа бөгөөд Их аваргын ёслолд 18 мянган хүн ирж үзэж сонирхжээ.
1998 оноос хойш төрсөн анхны япон ёкозүнагийн ёслолд түүний харьяалагддаг Тагоноура дэвжээний сүмочид болох Такаяасү, Шохозан нар бараа болж, хүндэтгэлийн ёслолоо үйлджээ. “Ёслол алдаа мадаггүй болж өнгөрсний дараа л дотор уужирлаа. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эр зоригтой, хүчтэй байх гэж хичээсэн” хэмээн Кисэносато ёслолын дараа сэтгэгдлээ хуваалцан ярьсан байна.
Ёслолын үеэр Японы сумогийн холбооны тэргүүн Хаккакү /зодог тайлсан ёкозүна Хокүтоуми/ 72 дахь ёкозүна Кисэносатод баяр хүргэж, сумо бөхийн үнэнч хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлэв. Мөн “Залуу Ёкозүнаг дэмжихээр цугласан хөгжөөн дэмжигчдээс урам зориг авах нь гарцаагүй” хэмээн Хаккакү онцлон хэлсэн байна. Ёслолд мөн Кисэносатогийн эцэг, эх оролцсон юм.
Д.Өлзий