Он гарсаар обьектын түймэр 322 удаа гарсныг ОБЕГ анхааруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, нэг хүн түлэгдэж гэмтэн, 26 толгой мал хорогдож,165 гэр, орон сууц шатаж эдгээр аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж ОБЕГ мэдээлж байна.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8 хувиар буурсан ч учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өсчээ. Нийслэлд гэхэд нийт 210 удаа гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаа гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Энэ хугацаанд 1712 байгууллага, аж ахуйн нэгж, 9268 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 8632 зөрчил дутагдал илрүүлэн, 2761 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх 448 албан шаардлага, 491 мэдэгдэл, 34 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 17 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 14,0 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 169 удаа, дадлага 97 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 112 удаа сэрэмжлүүлэг явуулжээ. Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах анги, гал түймрийн 339 дуудлага хүлээн авсанаас 212 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа, 2 тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 146 гал түймрийг 30 минутанд, 24 гал түймрийг 30-60 минутанд, 41 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 620.3 тн ус, 210 л хөөс, 8383.7 литр шатахуун зарцуулж, 181 эрдэнэт хүний амь бие, 57 барилга, байшинг авран хамгаалсан байна. Ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй байна. Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 35 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 191 албан хаагчийн бүрэлдэхүүн, 33 автомашинтай гарч гамшгийн голомтод 192 цагийн үүрэг гүйцэтгэж, 1008 литр шатахуун зарцуулж, 65 хүний амь насыг авран хамгаалсан байна. Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах аврах нийт 54 гал унтраах ангиас ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн дүгнээд 17 ангид “А”, 37 ангид “В” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаж байна. Гал түймрээс обьект болон өөрсдийн амь насаа хамгаалж сэрэмжтэй байхыг ОБЕГ сануулж байна.
Ж.Батсайхан