Сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нар Цагдаагийн газартай гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-01 19:56:06

Шинэ оны эхэнд жил бүр сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нар Цагдаагийн газартай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Засаг даргаар батлуулдаг уламжлалтай.

Энэ дагуу өчигдөр Хэнтий аймгийн бүх сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар 2017 онд хамтран ажиллах гурвалсан гэрээгээ байгуулж, аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар батлууллаа.  

Энэхүү гэрээ нь Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэн шалгаж шийдвэрлэхэд хэсгийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх орон нутгийн дэмжлэгийг авах, хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр 2016 онд байгуулсан гурвалсан гэрээгээ хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл, Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж нарыг Цагдаагийн газраас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Д.Одонтунгалаг

Связанные новости