Цагдаад ротвейллер үүлдрийн нохой бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-02 12:20:34

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст Монголын нохойн холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Оньс, О.Мөнхтулга, О.Амарсайхан нар ротвейллер үүлдрийн нохой бэлэглэсэн байна.

Тэд хоёр настай, улаан халтар зүсмийн эр нохой, нэг нас 6 сартай охин нохойг гөлөгтэй нь бэлэглэжээ. "Акс" нэртэй  эр нохой нь өөрийн үүлдрийн хэв шинжийг бүрэн агуулсан, цэвэр цусны нохой бөгөөд Монголын нохойн холбооноос зохион явуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэд байруудад шалгарч байж. "Кози" нэртэй  эм нохой нь ч уралдаан тэмцээнүүдэд насны ангилалдаа дэд байр эзэлж байв. Дээрх нохдыг үржил селекцийн ажил явуулан цэвэр цусны нохдыг гарган авахад ашиглах юм байна. Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэс нь 2016 оноос нохдыг үүлдрээр нь төрөлжүүлэн үйл ажиллагааны чиглэлээр нь тусгайлан сургах болсон юм. Ротвейллер, Кавказ овчарка үүлдрийн нохдыг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах буюу харуул хамгаалалтын чиглэлээр сургаж албанд ашиглаж эхлээд байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости