"Шилдэг хэсгийн төлөөлөгч"-өөр цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-02 13:35:26

ЦЕГ-аас “Шилдэг хэсгийн төлөөлөгч” болзолт уралдааны шилдгүүдээ өнөөдөр шалгаруулсан байна.

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын дунд зарласан уг уралдааны нэгдүгээр байрт Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон, хоёрдугаар байрт Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Чинзориг, гуравдугаар байрт Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Мөнхзолбоо шалгарлаа. Болзолт уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж, нэгдүгээр байр эзэлсэн цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгонд иж бүрэн компьютер, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт зөөврийн компьютер гардууллаа гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости