2, 7 -оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд энэ сард татвар төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай. Одоогоор 86744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлөх өдрүүд эхэллээ.
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлсөн. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8000 төгрөгөөр торгох заалттай. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгоно. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөхийг нийслэлийн Татварын газар болон ЗЦА-наас анхааруулж байна.
Ж.Батсайхан