Галын аюулаас 4 хүний амь аварсан цагдаа Г.Ганбаярыг ОБЕГ шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-03 13:47:17

Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа.

Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан 4 хүний амийг нь аварсан байна. Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлж түүнийг ийнхүү шагнасан байна. Өмнө нь түүнийг МУЗН-ийн "Нигүүлсэл" медаль, ХЗДХЯ-наас "Цагдаагийн гавьяа" тэмдгээр тус тус шагнасан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог "Шударга журам" медаль хүртэх үлджээ.

Ж.Батсайхан

Связанные новости