Архангай аймагт 210 төрийн албан хаагчийг хоморголон халсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-03 15:06:54

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын удирдлагууд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан хэмээн өнөөдөр тус сумын АН-ын дэд дарга О.Цэнгэлсайхан мэдээлэв.

Тэрбээр, Өнгөрсөн оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл 210 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байна. Хамгийн сүүлд л гэхэд таван багийн нийгмийн ажилтныг халсан. Эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх тушаалдаа “....Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2 дахь заалтыг үндэслэн..” гэсэн байна. Гэтэл энэхүү заалт нь ажилтан нас барсан тохиолдолд ажлаас чөлөөлдөг заалт юм. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоож өгөхийг холбогдох байгууллагуудаас нь хүсч байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости