“Талын түмэн адуу”-ны баяр Төв аймагт зохион байгуулагдахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-06 10:29:46

Тал нутгийн адуучин түмний өвлийн адуу маллах өвөрмөц уламжлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Талын түмэн адуу” буюу “Winter Horse” арга хэмжээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгуулагдахаар болжээ.

Гурав дахь жилдээ уламжлал болон явагдах энэхүү арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдах байсан боловч мал амьтны гоц халдварт өвчин гарсан тул ийнхүү өөр аймагт зохион байгуулах шийдвэр саяхан гаргажээ.

 

Д.Одонтунгалаг

 

 

Связанные новости