Цагдаагийн дэслэгч Б.Энхбаярт иргэн Ц-ийн гэр бүл талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-06 13:33:21

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр үүргээ амжилттай гүйцэтгэж, айлын гэр шатаж байсныг унтраан, нэгэн өрхийг гэр оронгүй болох аюул болон амь насыг нь авран хамгаалав.

Өнгөрөгч сарын 28-ны өдөр  авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед нь  тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг "Булгийн гудамжинд айл шатаж байна" гэсэн дуудлага иржээ. Тэрбээр дуудлагын дагуу  шуурхай ажиллаж, иргэн Ц-ийн таван ханатай монгол гэрт гал гарч байсныг унтрааж, галыг аюулгүй болгожээ.Гэрийн эзэд өнөөдөр цагдаагийн дэслэгч Б.Энхбаярын ажил дээр ирж, талархал илэрхийллээ. Цагдаагийн алба хаагчид үүргээ нэр төртэй биелүүлсэн ч алдар гавьяа горьддоггүй. Өдөр бүр шахам ийм нийтлэг "гавьяа байгуулагч" цагдаа нартаа талархаж явах чухал юм байна гэж иргэн Ц баяр хүргэхдээ онцлов.

Ж.Батсайхан

Связанные новости