“Оны 9 алдартан” тодруулах онлайн санал асуулга маргааш дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-14 22:38:58

Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг тодруулах арга хэмжээний онлайн санал асуулга маргааш өндөрлөх гэж байна.

Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой энэхүү арга хэмжээг “Хэнтийн мэдээ” сониноос санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д энэ жил Боловсрол, Урлаг соёл, Спорт, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, Бизнес, Эрүүл мэнд, Эрчим хүч, Хууль эрх зүй, Үйлчилгээ, Дэд бүтэц, Банк, санхүү, Харилцаа, холбоо, мэдээлэл технологи, Байгаль орчин аялал жуулчлал, Уул уурхай, Хяналт, шалгалтын байгууллага, ХАА, Газар тариалан, Хэвлэл мэдээлэл, ТББ гэсэн нийт 18 салбараас 42 эрхэм нэр дэвшжээ. Эдгээрээс “Хэнтийн мэдээ” сонины уншигчдын санал, Хэнтий аймгийн салбар бүрийн төлөөлөл болсон нэр хүндтэй 50 эрхэмийн санал, Тусгай дугаарт утас мессежээр авсан санал, Эхорон21.мн сайтаар авсан саналыг тус тус нэгтгэн хамгийн олон санал авсан 9 салбарын 9 хүнийг оны алдартнаар тодруулах юм байна.

Д.Одонтунгалаг

Связанные новости